“ЗАНГИАГҮЙ ЯРИЛЦЛАГА” ЭРЧҮҮДИЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяны хүрээнд “Кофетой өглөөний уулзалт”, “Зангиагүй ярилцлага” эрчүүдийн бүлгийн уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тулгамдаж буй асуудлаа харилцан ярилцаж санал солилцон шийдвэрлэх зорилготой юм.

Зангиагүй уулзалт ярилцлагын үр дүнд эрэгтэй алба хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг сонсож, санал, хүсэлтийг хүлээн авч түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааны талаар санал солилцсон юм.

 

Add comment

reload, if the code cannot be seen