Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аяны хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эмэгтэй алба хаагчдын харилцаанд эерэг зан үйл төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан ойлголцох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилгоор "Кофетой өглөөний уулзалт” эмэгтэйчүүдийн цаг арга хэмжээг зохион байгууллаа.
Тус уулзалтын үеэр “Харилцан ярилцаж, хамтдаа шийдвэрлэе” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд эмэгтэй алба хаагчид хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө.