ААВЫГАА УУЧЛААРАЙ ЗАХИДЛЫН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлэх, үр хүүхдүүддээ чин сэтгэлийн үгсийг захидлаар дамжуулан мэндчилгээ хүргэх зорилгоор “Аавыгаа уучлаарай” захидлын уралдааныг зарлалаа.

Тус газрын цагдан хорих байр болон баривчлах байранд хоригдож буй хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдүүдээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд захидлыг хүлээн авах бөгөөд комиссын бүрэлдэхүүн уралдааныг дүгнэх юм.

Уралдаан шалгарсан хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдүүдийн захидлыг хүүхдүүдэд нь баярын бэлгийн хамт 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гардуулна.

 

Add comment

reload, if the code cannot be seen