Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” алба хаагчдын хүүхдүүдийг өнөөдөр (2024.06.01) хүлээн авч, “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус үйл ажиллагааг бяцхан хүүхдүүдийнхээ оюун ухаан, авьяас билгийг хөгжүүлэх, аав ээжийнхээ ажил, албаар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилгоор алба хаагчдын хүүхэд, гэр бүлийг байгууллагын “Ахмадын өргөө”-нөө хүлээн авлаа.
Баярын арга хэмжээний үеэр алба хаагчдын хүүхдүүдийн дунд 5 насны ангилалаар тэмцээн, уралдаан зохион байгуулж, уралдаанд шалгарсан 5 хүүхдэд шагнал гардууллаа.
Энхрий бяцхан үрсүүддээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье.
Хүүхэд бүхэн инээд хөөртэй,баяр баясал,аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.