“АХЛАГЧИЙН МАНЛАЙЛАЛ-АЛБАНЫ БАХАРХАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдын дунд “Ахлагчийн манлайлал-Албаны бахархал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. 
Хуралд 9 ахлагч оролцож “Байгууллагын өнөөгийн байдал, инновацад суурилсан байгууллагын хөгжил, алба хаагчдад тулгамдаж буй асуудал, эмэгтэй алба хаагчдад тулгамдаж байгаа асуудал, шийдлүүд, өөрийн болон бусдын харилцааны онцлогийг таних, дүгнэх, албаны аюулгүй байдлыг хангах гарц, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах гарц, арга зам” агуулгын хүрээнд илтгэл тавьсан байна. 
Илтгэлийн нэгдсэн дүнгээр:

 НЭГДҮГЭЭР байрт тогооч, дэд ахлагч Г.Тогтохбаяр, 

ХОЁРДУГААР байрт жолооч, дэд ахлагч Б.Ууганбат,

ГУРАВДУГААР байрт хамгаалалтын ажилтан, дэд ахлагч С.Нанзаддорж нар тус тус шалгарлаа.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen