Шүүх шинжилгээний байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жил, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид амжилттай оролцож, нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН байрт шалгарлаа.
Уг тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 6 байгууллагын 210 гаруй тамирчид волейбол, дартс, цахим спорт, шагайн харваа, марш тактик гэсэн 5 төрлийн спортоор өрсөлдсөн юм.
Тэмцээний дүнгээр Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид цахим спортын төрөлд нэгдүгээр байр, волейболын эрэгтэй төрөлд хоёрдугаар байр, эмэгтэй төрөлд гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн дартсын ганцаарчилсан төрөлд ахлах ахлагч П.Мөнхчимэг хоёрдугаар байр, хошууч Б.Дашдорж, ахлах ахлагч П.Мөнхчимэг нар хосын төрөлд гуравдугаар байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүллээ.