АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 ✅️ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчдын мэдлэг боловсрол, харилцаа хандлагыг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн болон байгууллагын ёс зүйн талаар мэдээлэл өгөх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Сургалт судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуультай хамтран алба хаагчдыг сургалтад хамрууллаа.  

✅️ Сургалтыг тус сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд хурандаа Б.Галбадрах, Аюулгүй байдал тэнхимийн багш, ахмад И.Санчиргарав, иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, д эслэгч Б.Дэнсмаа нар “Харилцаа ба хандлага”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Байгууллагын ёс зүй” сэдвээр тус тус зохион байгуулсан бөгөөд дээрх сэдвийн хүрээнд алба хаагчид харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen