✅️ Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.
✅️Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Ээлжийн дарга, дэслэгч Б.Лхагварагчаа;
✅️“Ахмад” цолоор Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Мягмарханд;
✅️Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор Ахлах нягтлан бодогч Б.Ариунтунгалаг, Хүний тоо бүртгэлийн байцаагч, ахлах ахлагч Э.Долгормаа;
✅️Ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, “Дэд ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан У.Бат-Эрдэнэ;
✅️“Албаны төлөө II медаль”-иар Ээлжийн дарга, ахмад У.Пүрэвсүрэн нар тус тус шагнагдлаа.