Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Энэ үеэр алба хаагчдыг ЭХО, рентген, зүрхний цахилгаан бичлэг, шээс, цус, элэгний В,С вирус, бэлгийн замаар дамжих халдвар тодорхойлох шинжилгээнд хамруулснаас гадна эмч мэргэжилтнүүд холбогдох зөвлөгөө, мэдээлэл өглөө.