АЛБА ХААГЧДЫГ УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИНД ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчид болон хоригдол, хоригдогч нарын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрууллаа. 
Мөн үеэр тус газрын их эмч, ахлах дэслэгч Д.Банзрагч алба хаагч болон хоригдол, хоригдогч нарт эрүүл мэндийн үзлэг хийж, улаан бурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
 

Add comment

reload, if the code cannot be seen