Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэл ахлах ахлагч Х.Сандаг-Очирын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэн нийт ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд ахмад настнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний үеэр “Ахмад-дунд- залуу” үеийн уулзалт ярилцлага зохион байгууж шинээр томилогдсон алба хаагч нараа танилцуулан ахмад настнуудын зөвлөгөөг сонслоо.
Ахмад настнуудынхаа дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, шилдгээр шалгарсан ахмад настнуудыг шагнаж урамшууллаа.