Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар жил бүрийн 11 дүгээр сарын 09-ний өдөр тохиодог “Ахлагчийн албаны өдөр”-ийг тохиолдуулан албаны онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, ахлагч бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, урам зоригийг дээшлүүлэх зорилгоор “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулж, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай туршлага солилцлоо.
Мөн өдөр Дотоодын цэргийн 810 дугаар анги, Эрдэнэс-тавантолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцсан бол офицерын бүрэлдэхүүн ахлагч нарын үүргийг гүйцэтгэлээ.