Дундговь аймгийн засаг дарга орон нутгийн хөрөнгө оруулалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт PRIUS-30 маркийн суудлын авто машиныг гардууллаа.
Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай, тэгш, хүртээмжтэй хүргэх, алба хаагчдын аюулгүй байдал хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор гардуулан өгсөн уг автомашиныг тус газар нь чиг үүргээ хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.