“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Монголын Хуульчдын холбооноос иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг 2023 оны 05 сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал худалдааны төвийн талбай”-д зохион байгуулагдлаа. 
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар оролцож, нийт 300 гаруй иргэнд хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгснөөс гадна өр төлбөртэй эсэх лавлагааг олголоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen